Дижитал

Бусад нийтлэл

3 өдрийн өмнө
1 мин

Хоолны амтыг өөрчилдөг жижиг нууц — зөв соус сонгох нь

3 өдрийн өмнө
1 мин

Шөлөө урьдчилан бэлтгээд хадгалах 5 шалтгаан

6 өдрийн өмнө
1 мин

Байцаа исгэхэд анхаарах зүйлс

  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Түгээмэл асуулт
  • Контентууд
  • Нийтлэл
© 2026 Онлайн худалдааг хөгжүүлэгчZochil платформ.
Нийтлэл

Шуудай дүүрэн жор

2026 оны 10 сарын 121 мин

Нэг ногоогоор хэчнээн олон зүйл хийж болох вэ?


Намар болохоор айл бүр л төмс, лууван, байцаа, сонгиноо бөөнөөр нь бэлддэг. Харин хэсэг хугацааны дараа өнөөх ногоонуудаараа юу хийхээ мэдэхгүй, нэг л төрлийн хоолоо давтаад байдаг шүү дээ.


Тэгвэл нэг шуудай луувангаар зөвхөн салат, шөл биш, амттан, соус, кимчи хүртэл хийж болдог гэвэл ямар вэ?

Энэ санаанаас Daily Menu-ийн шинэ “Шуудай дүүрэн жор” цуврал төрлөө.

Нэг ногоо — олон боломж


Цувралын дугаар бүр нэг төрлийн хүнсний ногоонд зориулагдана.

Тухайн ногоогоор хийж болох 15 төрлийн амттай жороос гадна хэрхэн зөв хадгалах, хөлдөөх, хоолонд хэрэглэхэд бэлэн болгох аргуудыг багтаасан.


Жор бүр ойлгомжтой заавар, том зурагтай учраас гал тогоондоо утсаараа нээгээд дагаж хийхэд хялбар.


Эхний дугаар — Лууван 🥕

“Нэг шуудай лууван авчихлаа. Одоо яах вэ?”

Луувангийн зутан шөл, кекс, жигнэмэг, кимчи, соус гээд өдөр тутамд хэрэг болох 15 санааг нэг дор цуглууллаа.

Дараагийн дугаарт төмс, цаашлаад байцаа, сонгино зэрэг айл бүрийн гал тогоонд байдаг ногоонууд орно.


Ногоогоо дуустал нь ашиглая!

“Шуудай дүүрэн жор” цувралын зорилго бол хоол хийхийг хүндрүүлэх биш, харин гэртээ байгаа хүнсээ илүү ухаалгаар ашиглахад туслах юм.

Ногоогоо муутгахгүй, хоолны санаагаа дуусгахгүй, өдөр бүр арай өөр амт туршиж үзэцгээе.


Daily Menu — Шуудай дүүрэн жор

Нэг шуудай ногоо. Дүүрэн амттай санаа. 🥕🥔


Бусадтай хуваалцах