
Исгэсэн байцаа хийхэд хамгийн их анхаарах 5 зүйл
Өмнөх нийтлэлээр исгэсэн хүнс яагаад бидний өдөр тутмын хооллолтын нэг хэсэг байж болох талаар ярьсан. Харин энэ удаа гэртээ исгэсэн байцаа хийхдээ хамгийн их анхаарах зүйлсийг харъя.
Исгэсэн байцаа хийхэд орц цөөхөн ч харьцаа, орчин, хугацаа нь үр дүнд их нөлөөлдөг.
1. Давсны хэмжээ чухал
Давс хэт бага эсвэл хэт их байх нь исэлтийн явцад нөлөөлнө. Тиймээс нүдэн баримжаагаар хийхээс илүү байцааныхаа жинд тохируулж хэмжих нь найдвартай.
2. Байцаа шүүсэндээ бүрэн дарагдсан байх хэрэгтэй
Исэх хугацаанд байцаа өөрөөсөө ялгарсан шүүсэндээ дарагдсан байх нь хамгийн чухал зүйлсийн нэг. Дээр нь ил гарсан хэсэг үлдээхгүй байхыг хичээгээрэй.
3. Савны цэвэр байдлыг мартаж болохгүй
Хэрэглэх шилэн сав, халбага болон гараа сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй. Исгэлт гэдэг нь зүгээр нэг “хэд хоног байлгах” биш — зөв орчин бүрдүүлэх процесс юм.
4. Хугацаанаас илүү өөрчлөлтийг нь ажигла
Өрөөний температур болон орчноос шалтгаалаад исэх хурд өөр байж болно. Жижиг хөөс үүсэх, үнэр болон амт аажмаар өөрчлөгдөх зэрэг нь процесс явагдаж байгааг илтгэнэ.
5. Бэлэн болмогц зөв хадгал
Өөрийн хүссэн исгэлэн амтанд хүрсний дараа хөргөгчинд хийж исэлтийн процессыг удаашруулна.
Исгэсэн байцаа хийх үндсэн санаа энгийн мэт боловч жижиг деталь бүр эцсийн амт, бүтэц, хадгалалтад нөлөөлдөг.
Харин яг хэдэн грамм давс хэрэглэх, хэд хоног исгэх, хэрхэн хадгалах зэрэг алхамчилсан жор болон бусад даршилсан ногооны жоруудыг “Гэрийн дарш & pickle” гарын авлагаас үзээрэй.