
Нэг л орцоор хийсэн хоол соусаасаа шалтгаалаад тэс өөр амттай болдог. Энгийн шарсан тахиа, чанасан ногоо, салат, бүр өдөр тутмын бууз хүртэл тохирсон соустайгаа илүү амттай болно.
Гэхдээ соус бүрийг бүх хоолонд хэрэглэх нь зөв сонголт биш. Хоолны амт, тослог, бүтэцтэй нь зохицуулж сонгох нь хамгийн чухал.
Ямар хоолонд ямар соус тохирох вэ?
🥗 Салат, шинэхэн ногоонд
Нимбэг, оливын тосоор хийсэн хөнгөн соус ногооны өөрийн амтыг тодруулдаг. Харин Цезарь соус нь тахиа, навчит ногоо, шарсан талхтай салатанд илүү тохиромжтой.
🥩 Шарсан мах, стейкэнд
BBQ соус маханд чихэрлэг, утаат амт нэмдэг бол яншуй, сармис, оливын тостой Chimichurri соус тослог махны амтыг тэнцвэржүүлнэ.
🍔 Бургер, сэндвич, бурритонд
Майонез суурьтай өтгөн соус нь талх, мах, ногооны амтыг нэгтгэдэг. Харин бага зэрэг утаат, халуун ногоотой соус буррито болон шарсан махтай сэндвичэнд сайхан зохицдог.
🥟 Банш, бууз, гёозанд
Шар буурцгийн соус, цуу, сармис, чинжүүний тосыг хослуулсан дүрлэг нь махтай баншны амтыг тодруулдаг. Халуун ногоонд дуртай бол чинжүүний тосноос бага зэрэг нэмж болно.
Гэртээ соус бэлтгэхийн давуу тал
Дэлгүүрийн бэлэн соус хэрэглэхэд хялбар ч гэртээ хийснээр давс, сахар, халуун ногоо, тосны хэмжээг өөрийн амтанд тохируулах боломжтой.
Мөн нэг удаа бэлтгэсэн соусаа хэд хэдэн өөр хоолонд ашиглаж болно. Жишээлбэл, сармистай тарагтай соусыг шарсан төмс, тахиа, ногоотой хачирт хэрэглэж болно.
Соусаа хэрхэн зөв хадгалах вэ?
Соусны хадгалах хугацаа орц найрлагаасаа хамаарч өөр байдаг.
Энгийн хоолоо илүү амттай болгоё
Амттай хоол хийхийн тулд заавал олон төрлийн орц, нарийн төвөгтэй жор хэрэггүй. Заримдаа зөв сонгосон ганц соус л хангалттай.
Daily Menu-ийн “Гэрийн соус, амтлагч — 15 жор” PDF-д салат, мах, бургер, буррито, банш зэрэг төрөл бүрийн хоолонд тохирох соусны орц, хийх арга, хэрэглэх болон хадгалах зөвлөмжийг нэг дор багтаасан.
Өдөр тутмын хоолоо багахан өөрчлөлтөөр илүү амттай болгоорой! 🌿